Google Family Link

4.6
3.17 сая шүүмж
100 сая+
Таталтууд
Контентын үнэлгээ
Бүх насныханд
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг

Энэ аппын тухай

Google-н Family Link танд гэр бүлээ онлайн орчинд илүү аюулгүй байлгахад тусалдаг эцэг эхийн хяналтын апп юм. Family Link-н ашиглахад хялбар хэрэгслүүд нь танд хүүхдээ төхөөрөмж дээрээ цагийг хэрхэн өнгөрүүлж байгааг ойлгох, төхөөрөмжийнх нь байршлыг харах, нууцлалын тохиргоог удирдах ба бусад зүйлийг хийх боломжийг олгодог.


Family Link-р та дараахыг хийх боломжтой:

Дижитал үндсэн дүрэм тогтоох
• Дэлгэцийн цагийн хязгаар тохируулах — Та Family Link-р хүүхдийнхээ төхөөрөмжид сул зогсолт болон аппад цагийн хязгаар тохируулж болох тул түүний ашиглалтыг тэнцвэртэй байлгахад туслах боломжтой.
• Насанд нь тохирсон контент руу хөтлөх — Хүүхдийнхээ татахыг хүсэж буй аппыг зөвшөөрөх эсвэл блоклоно уу. Family Link мөн танд хүүхдэдээ тохирсон YouTube-н хэрэглээг сонгох боломжийг олгоно: YouTube дээрх хяналттай горим эсвэл YouTube Kids.

Хүүхдийнхээ бүртгэлийг удирдах, аюулгүй байлгах
• Түүний нууцлалыг хамгаалах — Та Family Link-н зөвшөөрлийн удирдлагаар хүүхдийнхээ өгөгдлийн талаар зохистой сонголт хийх боломжтой. Хүүхдийнхээ төхөөрөмж дээрх Chrome-р хандсан вебсайт, өргөтгөлийн зөвшөөрөл болон татсан аппуудыг харж, удирдана уу.
• Бүртгэлийг нь аюулгүй байлгах — Family Link танд хүүхдийнхээ бүртгэл, өгөгдлийн тохиргоог удирдах эрхийг өгнө. Та эцэг эхийн хувиар хүүхэд тань нууц үгээ мартсан бол өөрчлөх болон шинэчлэхэд нь туслах, хүүхдийнхээ хувийн мэдээллийг засах эсвэл шаардлагатай тохиолдолд бүртгэлийг нь устгах боломжтой.

Явж байх зуураа холбоотой байх
• Хаана байгааг нь харах — Гэр бүлийнхнийгээ явж байх зуур нь олох боломжтой байх нь хэрэгтэй байдаг. Хүүхэд тань төхөөрөмжөө авч явж байгаа бүхий л үед та Family Link-г ашиглан нэг газрын зургаас байршлыг нь тогтоож болно.
• Мэдэгдэл, сэрэмжлүүлэг авах — Family Link нь таны хүүхдийг тодорхой байршилд ирэх эсвэл явах зэрэг үед чухал мэдэгдлийг хүргэнэ. Та мөн төхөөрөмжийн хонх дуугаргах, батарейн үлдсэн ажиллах хугацааг харах боломжтой.


Чухал мэдээлэл

• Family Link-н хэрэгсэл нь таны хүүхдийн төхөөрөмжөөс хамаарч ялгаатай байна. Тохирох төхөөрөмжийн жагсаалтыг https://families.google/familylink/device-compatibility/ дээрээс харна уу
• Family Link танд хүүхдийнхээ Google Play-с хийх худалдан авалт, таталтыг удирдахад туслах боломжтой ч тэрээр аппын шинэчлэлт (зөвшөөрлийг өргөтгөдөг шинэчлэлт багтана), таны өмнө нь зөвшөөрсөн апп эсвэл Гэр бүлийн санд хуваалцсан аппыг суулгахад танаас зөвшөөрөл авах шаардлагагүй. Түүнчлэн худалдан авалтын зөвшөөрөл нь зөвхөн таны хүүхдийг Google Play-н төлбөр тооцооны системээр худалдан авалт хийх үед хэрэгжих ба өөр төлбөр тооцооны системээр хийсэн худалдан авалтад хэрэгжихгүй. Эцэг эх хүүхдийнхээ суулгасан апп болон аппын зөвшөөрлийг Family Link-с тогтмол шалгах хэрэгтэй.
• Та хүүхдийнхээ хяналтад буй төхөөрөмж дээрх аппыг анхааралтай шалгаж, түүнд ашиглуулахыг хүсэхгүй байгаагаа идэвхгүй болгох хэрэгтэй. Та Play, Google зэрэг урьдчилан суулгасан зарим аппыг идэвхгүй болгох боломжгүй байж болохыг анхаарна уу.
• Бага насны эсвэл өсвөр насны хүүхдийнхээ төхөөрөмжийн байршлыг харахын тулд тухайн төхөөрөмж асаалттай, саяхан идэвхтэй байсан ба дата, Wi-Fi-р интернэтэд холбогдсон байх ёстой.
• Family Link-н эцэг эхийн хяналт нь зөвхөн хяналттай Google бүртгэлд боломжтой. Хяналтад буй Google Бүртгэлээр хүүхдүүд Хайлт, Chrome ба Gmail зэрэг Google-н бүтээгдэхүүнд хандах эрх авах бөгөөд эцэг эх түүнийг хянах дижитал үндсэн дүрмийг тохируулж болно.
• Family Link нь танд хүүхдийнхээ онлайн хэрэглээг удирдах, түүнийг онлайн орчинд илүү аюулгүй байлгах хэрэгслийг олгодог ч энэ нь интернэтийг аюулгүй болгодоггүй. Family Link интернэт дэх контентыг тодорхойлох боломжгүй ч эцэг эхэд хүүхэд нь төхөөрөмж дээрээ цагийг хэрхэн өнгөрүүлэх талаар шийдвэр гаргах боломжийг олгож, танай гэр бүлд онлайн аюулгүй байдлын аль зам хамгийн тохиромжтойг тодорхойлоход тусална.
Шинэчилсэн огноо
2024 оны 6-р сарын 13

Өгөгдлийн аюулгүй байдал

Аюулгүй байдал нь хөгжүүлэгчид таны өгөгдлийг хэрхэн цуглуулж, хуваалцдаг болохыг ойлгохоос эхэлнэ. Өгөгдлийн нууцлал болон аюулгүй байдлын практик нь таны хэрэглээ, бүс нутаг болон наснаас хамаарч харилцан адилгүй байж болно. Хөгжүүлэгч энэ мэдээллийг өгсөн бөгөөд үүнийг цаг хугацааны явцад шинэчилж болно.
Гуравдагч талтай ямар ч өгөгдөл хуваалцаагүй
Хөгжүүлэгчид хуваалцахыг хэрхэн зарладаг талаар нэмэлт мэдээлэл авах
Энэ апп эдгээр төрлийн өгөгдлийг цуглуулж магадгүй
Хувийн мэдээлэл, Санхүүгийн мэдээлэл болон өөр 7
Өгөгдлийг дамжуулах явцад шифрлэдэг
Та өгөгдөл устгах хүсэлт тавих боломжтой
Аюулгүй байдлын бие даасан үнэлгээ

Үнэлгээ, сэтгэгдэл

4.6
3.12 сая шүүмж
baterdene lha
2024 оны хоёрдугаар сарын 29
ок
4 хүн энэ шүүмжийг хэрэгтэй гэж үзсэн
Энэ танд нэмэр болсон уу?
Anhbayar Ganbaa
2023 оны арван хоёрдугаар сарын 20
Ok
7 хүн энэ шүүмжийг хэрэгтэй гэж үзсэн
Энэ танд нэмэр болсон уу?
Selenge Buyanbaatar
2023 оны арван хоёрдугаар сарын 6
nice
13 хүн энэ шүүмжийг хэрэгтэй гэж үзсэн
Энэ танд нэмэр болсон уу?

Шинэ юм юу байна

Хэд хэдэн тогтвортой ажиллагааны сайжруулалт болон алдааны засвар.